”Avon”-ы “мөрөөдлийн нислэг” Балид үдэллээ, дараа Хонгконгт

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

”Avon”-ы “мөрөөдлийн нислэг” Балид үдэллээ, дараа Хонгконгт

Дэлхийн шилдэг 100 компанийн нэг, эмэгтэйчүүдэд гоо сайхан бэлэглэн, эхлэл хөрөнгөгүйгээр бизнес эрхлэх, нэмэлт орлого олох боломж олгодог  AVON  компанийн 125 жил, монголд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэний 2 жилийн ойн баяр 10 сарын 23-нд Аса циркт  болж өндөрлөлөө.

Энэ өдөр 12-18 цагийн хооронд AVON-ий өдөрлөг зохиогдсон бөгөөд 3000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ танилцуулж, мэргэжлийн арьс арчилгаа, нүүр будалтын үнэгүй зөвлөгөө өгч, AVON –ийн ягаан хувцастай ирсэн хүн бүхэнд бэлэг гардууллаа. Өдөрлөгийн үеэр Happy салоны үсчин Цээгий Avon-ийн үс арчилгааны бүтээгдэхүүнийг ашиглан хүмүүсийн үсийг засч, худалдаанд гараад удаагүй байгаа Advanced Techniques мэргэжлийн үсний будагны давуу талыг зочиддоо танилцуулав.

Гүйцэтгэх захирал Б.Мөнхцацрал ахлагчтай нислэгийн багийнхан танхимд байсан үзэгчдийн хамтаар “Мөрөөдлийн нислэг”-т гарч, хамтдаа  Мотив, 3 охин, Драмын 4 хамтлагууд болон дуучин Уянга, Хишигбаяр, Дэлгэрмаа нарын ая дуунд бүжлээ. 

Нислэгийн үеэр шилдэгийн шилдэгүүдээ шалгаруулсан бөгөөд бусдыгаа тэргүүлсэн 125 Зөвлөх iPhone гар утас, 15 зөвлөх Sharp брэндийн home theater, 5 зөвлөх iPad, 3 зөвлөх Funai брэндийн 40 инчийн LCD телевизороор шагнуулсан ба хамгийн шилдэг 2 зөвлөх гэр бүлийн хүний хамт Индонезийн үзэсгэлэнт арал Бали-аар аялах эрхийн бичгийн эзэд боллоо. 

Дараа жилийн мөрөөдлийн нислэг Хонгконг руу…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж