Ардчилсан нам эрдэмтдэд уралдаан зарлана

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам эрдэмтдэд уралдаан зарлана

Ардчилсан намынхан өнөөдөр 12.00 цагт хэвлэлийн бага хурал зарлалаа. Намын байранд болох уг хурлаар “Эдийн засгийн хувьсгал” сэдвээр эрдэмтэн, судлаачдын дунд өндөр болзолтой уралдаан зарлаж байгаа талаар болон цаг үеийн бусад асуудлаар намын удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх ажээ. Ардчилсан намынхан “Монгол хүн-2020” хөтөлбөрийнхөө зэрэгцээ эдийн засгийн хувьсгал өрнүүлээд буй. Уг хувьсгалд нэртэй эрдэмтдийн санаа бодлыг тусган тэдний эрдэм мэдлэгийг дайчлах зорилгоор ийм арга хэмжээ авахаар болсон байна.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж