дарга Ө.Алтангадас нарт холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал
өнөөдөр Дээд шүүхэд болно.
Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд
болж 2-2.4 жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хурал
өнгөрсөн тавдугаар сарын 24-ны болж анхан шатны шүүхийн шийдвэрийг
хэвээр баталсан юм.
АТГ-ын дарга Ч.Сангарагчаад Эрүүгийн хуулийн 87.1 буюу төрийн нууц
задруулсан, 111.1 буюу УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гүтгэж нэр төрд нь
халдсан,133.2 буюу гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, 263.2-оор
албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 273.2-оор төсвийн мөнгө
зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт яллагдагчаар татан шүүж, албан
тушаалын байдлаа урвуулан ашигласан, төсвийн мөнгө зориулалтын бусаар
ашигласан зүйлчлэл нь хүчингүй болж бусад гурван зүйл ангид нь нийтдээ
2.4 жилийн хорих ялыг оноосон.
Одоогоор АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Зайсан дахь насанд хүрээгүйчүүдийн
хорих ангид хоригдож, хорих ангийн ажилтны үүрэг гүйцэтгэж байгаа бол
дэд дарга Д.Сундуйсүрэн мөн Зайсан дахь хорих ангид ял эдэлж байгаа юм.
Хяналтын шатны шүүх хуралд шүүгдэгч нарт Г.Оюунцэцэг, Б.Хишигбаатар,
Ж.Эрдэнэбулган, Г.Золжаргал, С.Цэдэндамба, Ц.Монгол нар эрх зүйн
туслалцаа үзүүлнэ. Эл хурал өнгөрөгч долоо хоногийн лхавга гарагт
товлогдсон ч шүүгдэгч Ч.Сангарагчаагийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг өвчтэй
гэсэн үндэслэлээр өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
С.Отгон