Шилдгүүдийг өнөөдөр тодруулна

Хуучирсан мэдээ: 2011.10.26-нд нийтлэгдсэн

Шилдгүүдийг өнөөдөр тодруулна

“Mongolian Music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Mongolian Music Video Awards-2011” наадам өнөөдөр найм дахь жилдээ болох гэж байна. Өнөөдөр Соёлын төв өргөөнд болох тус наадам нь ногоон хивсний ёслолоор эхлэх юм. Рок, попын ертөнц дэх видео клипний шилдгүүдийг шалгаруулах энэ намрын чуулганд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип өрсөлдөх аж. Эдгээр клипүүд дундаас шинэлэг санаа, өнгө төрх, ур чадвар, хөдөлмөрөөрөө бусдаас илүү байж чадсан шилдэг 15 уран бүтээлч наадмын шагналын эзэд болно.

•    Шилдэг санаа
•    Шилдэг продюсер
•    Шилдэг найруулагч
•    Шилдэг зураглаач
•    Шилдэг зураач
•    Шилдэг график
•    Шилдэг дебют
•    Шилдэг дүр бүтээлт
•    Шилдэг имиж бүрдүүлэлт
•    Олны таашаалд нийцсэн клип
•    Поп, R&B хамтлаг дуучдын шилдэг клип
•    Хип хоп  хамтлаг дуучдын шилдэг клип
•    Рок альтернатив хамтлаг дуучдын шилдэг клип
•    Сонирхогчдын шилдэг видео клип
•    Электро хөгжмийн шилдэг клип гэсэн номинациар шилдгүүдийг тодруулах ажээ.

Энэ жилийн наадмын шүүгчдээр дэлгэцийн урлагт хүндтэй байр суурь эзэлдэг эрхмүүд ажиллах бөгөөд МҮОНТ-ын захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Freeline” студийн захирал, зураглаач  Ц.Гансэрээ, “Аригү видео” компанийн захирал продюсер Л.Ариунбат, Шог зураач С.Цогтбаяр, найруулагч Р.Тулга, “Hi-Fi Mega Store”-ын захирал Ц.Нацагдорж нар шүүгдийн бүрэлдэхүүнд багтаж буй. Тус наадмыг зохион байгуулагчид, үзэгчдээс ногоон өнгө бүхий ёслолын хувцас өмсч, Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгчидтэй эн зэрэгцэн оролцохыг хүсч байгаа. Энэ жилийн наадмыг хамтран зохион байгуулагч буюу ерөнхий ивээн тэтгэгчээр 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч UFC групп ажиллаж, Монголын шинэ үеийн хөгжим, видео клипний урлагийг дэмжиж байгаа юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж