Эрчим хүчний салбарын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах болсонтой холбоотойгоор өнөөдөр тус салбарынхан зөвлөгөөн зохион байгуулахаар болжээ. Зөвлөгөөн “Пума империал” зочид буудлын хурлын танхимд болох аж. Түүнд Эрдэс баялаг, эрчим хүчний яамныхан мөн Азийн хөгжлийн банкнаас төлөөлөл оролцох юм байна. Азийн хөгжлийн банкныхны хувьд дээрх эрчим хүчний салбарын урт хугацааны төлөвлөгөөг боловсруулахад зөвлөгчөөр оролцож буй аж. Эрчим хүчний салбарын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахдаа өнөөгийн зах зээлийн байдал, уул уурхайн салбарын өсөлттэй уяхаар төлөвлөөд буй юм байна. Тиймээс энэ удаагийн зөвлөгөөн нь эхний ээлжинд санал авахад оршжээ.
Г.Дарь