Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэлж, Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, УИХ-ын гишүүн Д.Очирбат, Д.Оюунхорол нарын санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг авч хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын талаар авах арга хэмжээний тухай, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай Үндэсний хөтөлбөрийн төсөл, Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай, Бялууны төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалтын тухай хэлэлцэхээр төлөвлөжээ. Танилцуулах асуудлын жагсаалтад Нууц асуудал багтсаны зэрэгцээ Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагуудад 2011 оны III улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн байдлын тухай мэдээлэл сонсох аж.
Г.Дарь