цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн өмнөд, говийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус, Алтайн өвөр говь болон Орхон, Сэлэнгийн саваар 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөөс секундэд 5-10 метр. 7-9 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт : 0 градус хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2011 оны 10-р сарын 27-ноос 10-р сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун зүгийн нутгийн зарим газар, 30-нд төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст хүйтэрнэ.
Тухайн хотын нэрэн дээр хулганаа дархад тухайн хотын цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээ гарна. Мэдээг ЭНД дарж үзнэ үү.
www.tsag-agaar.mn