“Малина” киноны дүрээр үзэгчдийн танил болсон Италийн үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Моника Белуччи Италийн Портофино хотод “D&G” фирмийн шинэ сурталчилгаанд зургаа авахуулжээ. Таргалахаас огт айдаггүй гэж ярьдаг 47 настай үзэсгэлэнт бүсгүй 20 насаар залуу хөөрхөн загвар өмсөгчдөөс дутахааргүй гэдгээ нотолсон гэнэ. Өнгөрсөн жил амаржсан Моника Белуччи Дева, Леоне хэмээх хоёр охинтой юм байна. Түүний нөхөр нь Францын нэрт жүжигчин Винсент Кассел. Винсент эхнэрээ хамгийн сайхан эмэгтэй гэдэг бөгөөд тэднийг хамгийн хачирхалтай хос гэдэг билээ. Учир нь тэд тусдаа амьдардаг бөгөөд жилд ганц хоёр удаа л бие биенийхээ царайг хардаг ажээ. Харин Винсент, Моника нар бие биедээ санах боломж олгох нь хайр дурлалыг гал халуун болгодог гэж ярьдаг гэнэ.
“Малина” рекламд зураг авахуулав
Н.Энх