Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 2011 оны эхний хагас жилийн байдлаар 8.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Дээрх өрийн хэмжээг дотор нь задалж үзвэл, 23 хувь нь Засгийн газрын, гурван хувь нь Монголбанкны зээл аж. Монголбанкны гурван хувийн зээл нь ОУВС-гаас авсан зээл юм байна. Түүнчлэн нийт өр зээлийн долоо хувь нь банкуудын, 67 хувь нь иргэн, аж ахуйн нэгжийн гадаадаас авсан зээл болон компани хоорондын (толгой ба охин компаниас авсан зээл) зээл байна.
Ж.ГЭГЭЭ
Ж.ГЭГЭЭ