Нийслэлийн нийтийн тээврийн салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллагууд энэ сарын 29-нд тохиох нийслэлийн өдрийн өмнө буюу маргааш эцсийн буудлуудаа цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээний ажилд их багтаамжийн болон бага багтаамжийн автобусаар үйлчилгээ эрхэлдэг 63 компани, нийтийн тээврийн салбарын алба хаагч нар оролцож, нийт 91 автобусны буудлыг цэвэрлэх гэнэ. Нийслэл даяар өрнөдөг их цэвэрлэгээний ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээний эцсийн буудлууд болох Ботаник, Шархад, Баянхошуу, Ханын материал, Ган хийц, Зүүн салаа, Таван шар, Бэлх, Долоон буудал, Улиастай, Нисэх зэрэг бүх эцсийн буудлууд, мөн ачаалал ихтэй завсрын буудлуудын хог хаягдлыг цэвэрлэх болно.
Ш.Чимэг
Ш.Чимэг