“Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан хөгжим судлаач болжээ. Тэрбээр саяхан л Монголын анхны “Рок музей”-г байгуулахаар ажиллаж байгаагаа дуулгаж байсан бол өнөөдөр рок поп урлагийн тухай ном бичиж байгаа гэв. Дуучин Д.Жаргалсайхан өнөөдөр төгөлдөр хуурч Б.Чинбатын тоглолтын хэвлэлийн хуралд оролцсон бөгөөд энэ үеэр хөгжмийн зохиолч Б.Долгион “Нэг мэдээ дуулгахад манай Жагаа ном бичиж байгаа. Жагаа хөгжим судлаач болсон шүү. Удахгүй Монголын рок поп урлагийн үүсэл хөгжил, хөгжлийн тухай ном нь гарна” хэмээн албан ёсоор мэдээллээ.
М.Урин
Саяхан л “Люмино” хамтлагийн ахлагч MC Beatz “Хип хопын нууц” хэмээх номоо гаргаж байсан бол “Чингис хаан”-ы Жагаа удахгүй “Рок нууц товчоо” номоо гаргах гэнэ шүү.
М.Урин