31 ХК-ийн 224,6 мянган хувьцаа арилжив

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

31 ХК-ийн 224,6 мянган хувьцаа арилжив

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.10.25/ үнэт цаасны арилжаагаар нийт 31 ХК-ийн 138.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий 224.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Үүнээс 12 үнэт цаасны ханш өсч, 10 үнэт цаасны ханш буурч, есөн үнэт цаасны ханш тогтмол байв. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0 хувиар өсч, “Гутал” ХК-ийн үнэт цаасны ханш 10.20 хувиар буурсан байна.

ТОП-20 индекс 21328.67 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 124.10 нэгжээр буюу 0.59 хувиар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ хоёр их наяд, 291.8 тэрбум төгрөг болсон байна.

 Т.Маша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж