Увс аймгийн хүн ардын аюулгүй байдлын төлөө байнга зүтгэж байдаг
хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар хоёр шинэ машинтай боллоо. Орон нутагт
үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчийн ажиллах нөхцөл
боломжийг дээшлүүлэх зорилгоор Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр орон
нутгийн төсвөөс санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, цагдаагийн байгуулагад
“Toyota Cami” маркийн хоёр шинэ автомашины түлхүүрийг нь гардуулан
өгчээ. Увс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрынхан ийнхүү
шинэ унаагаар хүч сэлбэсэндээ баяртай байгаа юм.

Б.Батбаяр