Ц.Намсрайжавын нэрэмжит Монгол Улсын филармони өвөл цагийн нээлтээ энэ сарын 15-нд хийсэн билээ. Нээлтээ хийсний дараа Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид Францыг зорьсон байна. Тэд энэ сарын 22-нд хилийн дээс алхсан явсан бөгөөд өнөөдөр Францад тоглолтоо хийж байгаа аж.
Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ойн хүрээнд эхлээд Франц улсад, дараа нь АНУ-ын Нью-Йорк хотноо тоглох юм.
М.Дөлгөөн