Нийтийн тээврийн газраас маргааш том оврын автобусны хоёр шинэ чиглэлийг нээх гэж байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх “Баянмонгол”, “Дүнжингарав” хороолол, Хан-Уул дүүргийн “Нархан” хотхон, “Рапид харш” зэрэг томоохон хорооллын иргэд, оршин суугчдаас ирүүлсэн санал хүсэлтийг үндэслэн энэ сарын 29-нд тохиох Нийслэлийн өдрийг угтаж, нийтийн тээврийн хүртээмжийг дээшлүүлэх арга хэмжээ авчээ.
М:54 буюу “Нарангийн гол-21-р хороолол-Саппоро-ТЭЦ3-Төв цэнгэлдэх хүрээлэн” чиглэл нь Толгойтоос Хан-Уул дүүрэг рүү зорчдог иргэд болон “Жаргалан” хотхон, “Рапид харш”, “Баянмонгол”, “Дүнжингарав” зэрэг орон сууцны хорооллын иргэдийн нийтийн тээврээр зорчих эрэлт хэрэгцээг хангах зорилготой юм.
Ш.Чимэг

Харин М:14Б буюу “Улиастай-Зүүн 4 зам-Нарны зам-Дамдинсүрэнгийн гудамж-ТЭЦ3” чиглэл нь Улиастайгаас гарч Офицеруудын ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн, “Баянмонгол” хороолол, “Жаргалан” хотхоноор дайран 120 мянгат, ТЭЦ-3 хүртэл зорчих боломжийг бүрдүүлж байгаа аж.
Ш.Чимэг