Иерусалимын хуучин хотод палестинчууд Израилийн цагдаагийнхантай мөргөлдөх үеэр 17 хүн гэмтэл бэртэл авсан байна. Тэдний хоёр нь цагдаа байсан гэнэ. Аль-Аксагийн сүмд дэргэд хэсэг хүмүүс рүү чулуугаар шидсэн палестинчуудыг цагдаа нар барих гэснээс уг мөргөлдөөн гарчээ. Аль-Аксагийн сүмийг еврейн ард түмний соёлын өвөөр зарласан Израилийн шийдвэр палестинчуудын дургүйцлийг хүргэж байна.