Музейн Ерөнхийлөгчийн танхим шинэчлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Музейн Ерөнхийлөгчийн танхим шинэчлэгдлээ

Монголын ууган музейнүүдийн нэг Завхан аймгийн музейд Монгол
Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын танхим анх 1995 онд байгуулагдсан. Тус
танхим 16 жилийн дараа буюу 2011 онд их засварт орж шинэчлэгдэн олон нийтийн
хүртээл боллоо. Энэ танхимд түүний эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс, бага
ахуй наснаас эхлэн Ерөнхийлөгчийн сэнтийд заларч байсан үеийн түүхэн ховор
гэрэл зургууд болон гадаад, дотоодын айлчлалын үеэр бэлэглэсэн бэлэг дурсгалын
214 нэр төрлийн үзмэр байдаг ажээ. Дашрамд дуулгахад аймгийн орон нутгийн
музейн Угсаатны танхимд, оньсон тоглоомын буланг шинээр нээсэн тул иргэд энэ
тоглоомоор тоглон оюун ухаанаа сорьж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой
болжээ. Хүмүүс музей үзээд зүгээр нэг гарах биш сэтгэл ханамжтай, хүн болгоны
очих дуртай, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхдөөрөө аятайхан өнгөрүүлж болох
газрын нэг болгон өөрчлөгдөх цаг ирсэн гэж үзэн аймгийн музейн хамт олон үр
бүтээлтэй ажлуудыг төлөвлөн шат дараалан хийж байгаа ажээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж