Амлалт нэхэх ард түмний холбоо, "Миний монголын газар шороо", "Эрс шинэчлэл", "Үндэсний хас" хөдөлгөөн, "Монгол Улсын аюулгүй байдлын төлөө зүтгэе" ТББ, "Тусгаар тогтнол" эвслээс хамтран Иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл байгуулж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд улс төрийн зорилго бүхий бусад иргэний хөдөлгөөнүүдэд хандан уриалга гаргажээ. Иргэний хөдөлгөөнүүдийн эвслээс Монголын ард түмнийг өрийн дарамтанд унагасан гэх Оюутолгойн гэрээг хүчингүй болгох, замбараагүй олгосон лицензүүдийг хураах талаар уриалсан байна.
Иргэний хөдөлгөөнүүдийн төлөөллөөс нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулдаг, улс төрийн тодорхой чиг баримжаа, хөтөлбөртэй иргэний хөдөлгөөнүүдийг дангаар буюу эвсч сонгуульд өрсөлдөх бололцоог хуулиар нээж өгөх талаар Сонгуулийн тухай хуулинд тусгуулахаар өмнө нь мэдээлэл хийж байсан юм.
С.Отгон