Монголын эдийн засгийн өсөлт 2011 онд 20 хувиар хэмжигдэж байгаа бол 2012 онд 26 хувьтай байх төсөөлөл байгаа. Дэлхий дээр эдийн засгаа жилийн дотор 20 хувиар өсгөсөн орон тун ховор байдгийг албаны хүмүүс хэлж буй билээ. Цаашид эдийн засгийн өсөлт тогтмол хоёр оронтой тоонд байх болно гэж албаны хүмүүс хэлж байгаа.
Нөгөөтэйгүүр инфляци ч бас хоёр оронтой тоогоор хэмжигдэхээр байгаа нь санаа зовох асуудлын нэг гэж олон улсын байгууллагууд зөвлөж байгаа билээ. Тэд инфляцийн асуудлыг шийдэхийн тулд Засгийн газар, Төв банкнаас мөнгөний бодлогоо улам хатууруулах хэрэгтэй гэж зөвлөж буй юм.
Дашрамд дурьдахад, энэ оны эдийн засгийн өсөлт нь 2008-2010 онд бий болсон нийт эдийн засгийн өсөлттэй дүйцэж байгаа билээ.
"Монголын мэдээ" сонин