
амжилтаа ахиулаад буй 19 настай жүжигчин Aaron Johnson өнгөрсөн долоо хоногт “Kick-Ass” кино нь "Box Office"-т тэргүүлж дуулиан тарьж байсан бол хэдхэн хоногын дараа дахин шуугиан дэгдээлээ. Гэхдээ киногоор биш.
Тэрбээр өдгөө 43 настай Английн жүжигчин бүсгүй Sam Taylor-Wood-тай
удахгүй гэрлэх тухайгаа зарлаад ирээдүйн эхнэр нь долоон сарай жирэмсэн хэмээнмэдэгджээ. Өөрөөс нь 24 насаар эгч түүний сүйт бүсгүй Sam
Taylor-Wood хоёр хүүхдийн эх бөгөөд Jay Jopling-тай 11 жил амьдарсан
гэнэ.
Залуу жүжигчний энэхүү шийдвэрийг ойр дотныхон болон фэнүүд нь эмзэглэн
хүлээж авч байгаа гэнэ. Харин жүжигчин Aaron Johnson өөрийнхөө шийдвэрт
100 хувь итгэлтэй байгаагаа хэлээд “Бурхан намайг гайхалтай сайхан
эмэгтэйтэй учруулсанд би талархдаг. Би түүндээ маш их хайртай. Насны
зөрүү бол асуудал биш шүү дээ. Тэр үнэхээр гайхалтай эмэгтэй” хэмээн ярьсан байна. Тэд анх 2009 онд танилцсан бөгөөд удалгүй хамтран амьдарч
эхэлсэн гэнэ.
Н.Наран