Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Энэ нэрэнд тохирох хүнээр Сангийн сайд С.Баярцогт тодрох боллоо. Тэрбээр жил бүрийн намар Төсвийн тухай хууль, төсвийн тодотгол ярих үеэр УИХ-ын гишүүдэд “лекц” уншиж, хэн, хэнд хэдэн төгрөг хуваарилах вэ гээд л толгойгоо гашилгадаг. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан гурван сайдын нэг энэ эрхэм хэл аманд орох нь тун ховор. Оюутолгойн 57 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлээгүй байна гэснээс үүдэн сайд С.Баярцогтын нэр хүндэд нөлөөлж эхлэв. Харин УИХ-ын нэр бүхий гишүүдийн гэрээнээс үүдэлтэй маргаан сүүлдээ Засгийн газрыг огцруулах дээрээ тулсан ч С.Батболдын танхимын сайд нарыг “айлгахгүй” байгаа бололтой. Хэдэн жил бардамнан ярьж буй Оюутолгойн гэрээнд Сангийн сайд боломжийн үнэлгээ өгч байгаа. Учир нь өөрөө байгуулсан болохоор аль болох сайн, сайхнаар олон нийтэд тайлбарлахыг хичээдэг. Энэ ч утгаараа зангиатай, зангиагүй нээлттэй уулзалтыг ар араас нь зохион байгуулж ойлголтын зөрүүг нэгтгэхээр ажиллаж явна. Гэвч энэ удаа асар их алдагдалтай төсвийн тодотгол оруулж ирсэн нь зарим гишүүний дургүйцлийг хүргэсэн юм. Үүгээр ч зогсохгүй түүнийг уул уурхайгаас ихээхэн хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ үед мөнгийг үрэлгэн зарж байна гэх нь бий. Засгийн газрын гишүүд ажилдаа дарагддаг юм уу, аль эсвэл ажилдаа хүч хүрдэггүй юм уу олон нийт, хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх­дөө цааргалдаг. Харин Сангийн сайдын тухайд нээлттэй хүн гэдгээ удаа дараа харуулсаар байна.

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж