”АН-ынханд таван зүйл санал болгосон”

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

”АН-ынханд таван зүйл санал болгосон”

УИХ дахь Ардын намын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Ө.Энхтүвшинээс тодрууллаа.

-Бүлгийн хуралдаанаас чухам ямар шийд­вэр гаргав?   

-УИХ-ын  Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зарим асууд­лаар санал солилцлоо. Хоёр намын бүл­гээс томилогдсон ажлын хэсгийн гишүүд “УИХ-ын  сон­гуулийг мажоритари давамгайлсан холимог хувилбараар явуулъя. Хувь  тэнцүүлсэн аргаар суудал хуваарилахдаа нам дотроо шилжинэ. Намуудын нэрсийн  жагсаалтаар  санал  авахдаа хаалттай хувилбарыг сонгоно” гэх зэрэг олон асуудлыг тохиролцсон. Ардчилсан намын бүлэгт бид таван зүйлийг санал болгосон. Харин  тус намын  бүлэг хэлэлцээд бас тодорхой саналыг бидэнд ирүүлсэн. Үүний нэг нь  олон мандаттай 26 тойрог байя гэдэг саналтай. Түүнээс гадна Улаанбаатар хотод  нийт  сонгогчийн 45 хувиас доошгүй байгаа учраас мажоритари 48  байлаа гэхэд  түүний гуравны нэгээс доошгүй хувь нь нийслэлээс сонгогдох ёстой гэсэн санал бий. Тиймээс энэ асуудлаар дахин ярилцъя гэсэн шийдвэрийг манай нам гаргалаа. 

-Яг юуг нь дахин ярилцах шаардлагатай байгаа юм бэ?

-УИХ-ын  2008 оны сонгуулийн хамгийн  бэрхшээлтэй асуудал  нь  намаас  нэр дэвшсэн  хүмүүс хоорондоо  өрсөлддөг. Үүнээс болоод  улс төрийн  намын  төлөвшилд  муугаар  нөлөөлж байна гэж үзсэн.  Ер  нь  бол  засах ёстой дутагдал  гэж ойлгож байгаа. Гэтэл  эргээд  олон  мандаттай нэг  тойргийг  үүсгэх  нь  2008  оны явдлыг давтаж мэднэ.  Тиймээс  энэ асуудлаар  Ардчилсан намын бүлэгтэй дахин  ярилцахаар  боллоо. 

Ц.Энхцэцэг

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж