МАХН-ын бүлэг хуралдаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлэг хуралдаж эхэллээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан саяхан эхэллээ. Бүлгээр одоо УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд нарын өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Уг хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг зарчмын хувьд дэмжээд буй.
Үдээс өмнөх хуралдаанаар МАХН-ын бүлэг Харилцаа холбооны тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Гэхдээ саналаа нэгтгэж амжаагүй бололтой. Түүнчлэн тус бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Ж.Энхбаяр, Д.Балдан-Очир, Э.Мөнх-Очир, Ж.Сүхбаатар, Н.Ганбямба нарын 20 гаруй бүлгийн гишүүнээс МАХН-ын дарга С.Батболдод илгээсэн шаардлагын талаар авч хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл ч бас байна. Тэд шаардлагадаа
намд хямралт байдал үүссэний эх сурвалж нь өмнөх удирдлагын ганцаарчлан захирах ардчилсан бус, улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн эрх ашигт дулдуйдсан үйл ажиллагаанд оршиж байгааг хурцаар шүүмжлэн, боловсон хүчний бодлогод өөрчлөлт оруулахыг шаардаад байгаа юм.

 Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж