АТГ-ын ажилтнууд Хөвсгөл аймгийн төв болон Алаг-Эрдэнэ, Хатгал сумдад өнгөрсөн долоо хоногт албан томилолтоор ажиллалаа. Тэд Хөвсгөл аймгийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргасан байдлыг хянажээ. Аймгийн албан тушаалтнуудаас ХОМ-ийн талаар тайлбар авч, нотлох баримт гаргуулсан байна. Шалгалтаар хөрөнгө, орлогын мэдүүлгээ мэдүүлсэн нийт 200 гаруй албан тушаалтны ХОМ-ийг эх хувиар нь хянан үзэхэд албан тушаалтнууд хөрөнгийн эх үүсвэрийн тайлбараа хангалтгүй мэдүүлсэн байжээ. Тиймээс ноцтой зөрчил гаргасан таван албан тушаалтны асуудлыг хэлтсийн Хяналтын зөвлөлийн хурлаар оруулан хариуцлага тооцуулахаар болсон байна. Үүний хажуугаар, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа агентлаг, хэлтсүүдийн эрх бүхий албан тушаалтан нарт хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтыг хэрхэн үнэн зөв мэдүүлэх талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтад ЗДТГ, ИТХ, Мэргэжлийн хяналтын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Статистикийн хэлтэс, Хүнс хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Стандарчлал хэмжил зүйн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан байна.
А.Зул