Өнөөдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Хойд Солонгосын хилийн орчимд хөлөг онгоц нь живж сүйдэх үеэр амиа алдсан 46 далайчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслол дээр тэднийг “нэр хүндтэйгээр амиа өргөсөн ” хэмээн хэлжээ. Ли Мун Бак Өмнөд Солонгосын газар бүрээс ирж далайчдад хүндэтгэл үзүүлсэн олон хүний нэг нь болсон байна. Өмнөд Солонгосын Чеонан хөлгийн сүйрлийн талаар албан ёсны мэдээгээр бол энэхүү хөлөг маш ойрхон болсон дэлбэрэлтээс болон хоёр хуваагдсан ажээ. Харин орон нутгийн шинжээчдийн үзэж байгаагаар бол 1200 тонн жинтэй усан онгоцыг ингэж хувааж чадах дэлбэрэлт торпед эсвэл мина дэлбэрснээс л болсон байх учиртай гэнэ. Өнгөрсөн 3-р сард болсон энэ дэлбэрэлтийн дараар 58 усан цэрэг амь гарсан юм. Хөлөг онгоцны сүйрлийн шалтгааныг Хойд Солонгостой холбож үзэх иргэд Өмнөд Солонгост олон байгаа ажээ. Хэдийгээр Өмнөд Солонгосын удирдагч нар Хойд Солонгосыг шууд буруутгах ямар нэг мэдэгдэл хийхгүй байгаа ч мөрдөн шалгах явцад энэ үйл явдлын дараахан Умард Солонгосын нэгэн генерал хөлөг онгоц живүүлснийхээ төлөө өмнө нь хураалгасан цолоо эргүүлэн авах эрхээр шагнагдсан тухай мэдээлэл олдсон байна. Живсэн хөлгийг гаргаж ирсний дараа ямар нэг усан доорхи гаднын нөлөөнөөс болж онгоцны хошуу хэсэг гэмтсэн болохыг тогтоожээ. Өмнөд Солонгосын Ёонап агентлагаас албан ёсоор мэдээлэхдээ хөлөг онгоц усан доорхи ямар нэг зэвсгийн дайралтаас болж сүйрсэн гэж мэдээлж байгаа юм. Тус улсын Батлан хамгаалахын сайд хэлэхлдээ хөлгийн эвдэрсэн байдал дэлбэрэлтийн улмаас болсон гэхээр харагдаж байгаа ч шалтгааны хариуг олж тодруулах ажил үргэлжилсээр байгаа хэмээн мэдэгдсэн байна.
M.Наст
Эх сурвалж BBC агентлаг