Гэмтлийн эмнэлэг зориулалтын ортой болно

Хуучирсан мэдээ: 2011.10.25-нд нийтлэгдсэн

Гэмтлийн эмнэлэг зориулалтын ортой болно

Япон улсын Гадаад харилцааг дэмжих нийгэмлэгээс эмнэлэгт ашиглаж байсан 171 ор, үзлэгийн 10 ор, 50 матрасыг сэргээн засварлаж Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хандивлахаар болжээ. Эдгээрийг сэргээн засварлах, тээвэрлэн авчрах зардлыг “Өвсний үндэс” болон  “Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрөөс гаргах юм байна. Төсөл хэрэгжүүлэх гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнорү, тус эмнэлгийн дарга С.Отгонгэрэл нар гарын үсэг зуржээ. Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй, бие эрхтнээ чөлөөтэй хөдөлгөж чадахааргүй өвчтөнүүдийг тохиромж муутай, зориулалтын бус орон дээр хэвтүүлэн эмчилж байгаа аж. Харин олон үйлдэлтэй, эмнэлгийн зориулалтын ортой болсноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжирна гэж хоёр тал үзэж буй юм байна.

"Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж