
Өөрт тань амжилт олох алтан боломж олдож байгааг хэрхэн мэдэх болж байна гэж бодож байна уу? Юуны өмнө танд одоогийн нөхцлөөс нэг шат ахихад юу хэрэгтэйг сайтар ойлго. Бид албан тушаал хөөцөлдөхөд хамаг цагаа бардаг. Бид боломжгүй зүйл гэж байдаггүй гэдэгт итгэдэггүй. Өөртөө амжилт хүсэх нь боломжыг алдалгүй шүүрч авах бэлтгэл болно. Эхний алхам бол одоогийн байдлаа ямар нэгэн шинэ зүйл санаачилснаар өөрчилж болох боломж байгаа эсэхийг эрж хай. Амьдрал чинь сайжирч дэвших нь таны багагүй эр зориг гаргахаас хамаарна. Хэдхэн ухаалаг алхмын цаана амжилт ашиг харагдаж байдаг.
Хоёр дахь алхам
Бусдаас үлгэр дуурайл ав
Боломж байгааг олж харах хоёр дахь алхам бол бусдаас үлгэр дуурайл авч, тэдний боломжоо хэрхэн алдалгүй атгаж авсан туршлагаас суралц. Амжилт ололтын ард ямагт шаргуу зүтгэл, хөдөлмөр, аз, мөн боломж байдаг юм.
Жишээлбэл зарим эрчүүд яагаад хүүхний тэнгэртэй байдгийг мэдэх үү? Тэд уйгагүй хөөцөлдөхийн зэрэгцээ шалгарсан аргатай байдаг юм. Тэд энэ аргаа хэрэглэхээсээ өмнө сайн туршиж үр дүнг нь таамаглаж байдаг. Гэхдээ бусдын амжилтын түүх өөр хэн нэгэнд дахин биеллээ олох нь ховор. Амжилтанд хүрсэн хүмүүс бол боломжийг түрүүлж харан алдалгүй шүүрч хожим ямар их эрсдэлтэй алхам хийснээ ухаардаг.
Гурав дахь алхам
Назгайрсан үед амжилт гаргах боломжийг олж харах боломжгүй байдаг. Ялангуяа та ичимхий, идэвхигүй зан ааштай хүн бол. Эмэгтэй хүнтэй ойртож дотносох шаардлагагүй, тэд өөрсдөө ирнэ гэж үздэг эрчүүд нийгэмд нэлээдгүй хувийг эзэлдэг. Ганц нэг тохиолдолд тийм байж болох ч хайр дурлалын асуудалдаа ингэж хандахыг ихэнх эрчүүд ухаангүй үйлдэл гэж үздэг. Үнэн хэрэгтээ огт эсрэгээрээ шүү дээ. Үүнтэй яг адил зарчимаар ажил дээр бид аливаа зүйлд назгай ханддагаас болж бий болсон боломжийг олж харахгүй өнгөрөөх нь бий. Хэрэв бид өөрсдийгөө хөндлөнгөөс харж чаддаг бол дөнгөж хэдхэн жилийн өмнө боломж хичнээн байсныг ажиггүй өнгөрөөснөө олж харж болох байсан. Назгайрал юунд хүргэдгийг харж байна уу? Назгайрал биднийг хучин хуурамч сэтгэл хангалуун байдалд бүүвэйлж байдаг. Назгайрлаас гарч бий болсон боломжийг олж харахын тулд өөрчлөлтийг өөрөөсөө эхлүүл.
Дөрөв дэх алхам
Тал тохой татахаа боль
Хэр хэмжээнээс хэтэрсэн боломж бол хэтэрхий үнэтэй, аюултай гэдгийг төрөлх араншин чинь санууж байдаг. Сүүлийн алхам бол цаг үргэлж тал тохой тахаа болих. Магадгүй таны одоогийн хийж буй ажил өөрт чинь огт тохирохгүй ажил мэт санагддаг байж болох юм. Гэвч эдийн засгийн хямралын энэ үед ажлаасаа гарах нь маш аюултай. Магадгүй шинээр бий болох эдийн засгийн өөр нөхцөлд ажил олж чадах эсэхээ дахин нэг тунгаан бодох хэрэгтэй.