Аливаа улс үндэстнүүд өөр өөрийн онцлогтой үлгэр домог, дурсамжаар
хоорондоо холбогдож байдаг байна.
Түүн лүгээ адил монгол, японы ард түмний
аж амьдралыг холбосон домог дурсамж хууч яриа Японд зөндөө байх юм.
Япончууд ч үүнийгээ хуучлан ярих дуртай хүмүүс бололтой.
Жишээ нь "Японд, дээр үед нэг дийлдэшгүй хүчтэй самурай байж байгаад
гэнэт алга болжээ.
Тэр хүн Монголд очоод Чингис хаан гэгдэн
гарч ирсэн гэсэн домгийг Хашимото Ерөнхий сайд байхдаа монголчуудад
ярьсан байдаг.
Япончууд энэ домгийг хэд хэдэн хувилбараар ярьдаг, домогт гардаг
гэх үйл явдал хэдийгээр Чингис хаан, тэр самурай хоёрын амьдарч байсан
цаг үеийн хооронд олон жилийн хол заагтай, чухамдаа үлгэр домог гэдгийг
япончууд сайн мэддэг ч ярих, дурсах их дуртай байдаг юм байх.
Үргэлжлэл