Иргэний зориг-Ногоон намынхан /ИЗ-НН/ Улсын Дээд шүүхийн байрны гадаа уриа лоозон барин жагсч байна. Тэд өчигдөр мөн энэ маягаар Дээд шүүхийн гадаа эсэргүүцэл илэрхийлэн жагссан юм. Учир нь Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх бүртгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тиймээс МНН-ын дарга байсан УИХ-ын гишүүн Д.Энхбат тамга тэмдгээ өгөхгүй байгаа билээ. Энэ сарын 14-нд болсон Дээд шүүхийн хуралдаанаас 2011 оны наймдугаар сарын 28-ны өдөр хуралдсан МНН-ын ээлжит Их хурлаар намын дүрэмд оруулсан өөрчлөлтүүдийг бүртгэх нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд харшлахгүй гэж үзсэн юм. МНН-ынхан өдгөө УИХ-ын гишүүн Д.Энхбатаас тамга, тэмдгээ хүлээлгэн өгөхийг шаардаж байгаа бол ИЗ-НН-ынхан Дээд шүүхийн шийдвэрийг эсэргүүцсээр байна.
С.Отгон