Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт хог боловсруулах үйлдвэрийн нээлт өнөөдөр 14.00 цагт болно. Нээлтийн ажиллагаанд Хотын дарга Г.Мөнхбаяр нарын албаны хүмүүс оролцох юм байна. Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт БНСУ-ын буцалтгүй тусламж болох 3.5 сая ам.долларын хөрөнгөөр хог боловсруулах үйлдвэрийг хоёр сарын хугацаанд барьжээ. Үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлээс төвлөрч байгаа хогийн 80 гаруй хувийг дахин боловсруулах юм байна. Уг үйлдвэр өдөрт найман тонн хог дахин боловсруулах хүчин чадалтай аж.
С.Отгон