Социализмын
vеэс авахуулаад Оросын баатарлаг Улаан арми гэж ярьдаг бичдэг байсан
болоод ч тэр vv 1940 оны Зєвлєлт Оросын Финлянд улсын эсрэг эзлэн
тvрэмгийлэх дайны тухай тэр бvр дурсаад байдаггvй нь Улаан армийн
шившигт ялалттай нь холбоотой биз ээ.
Тухайн
vедээ 4 сая гаран хvн амтай байсан Финляндчууд эх орныхоо тєлєє *Євлийн
дайнд* 1 сая гаран цэрэгтэй Оросын улаан армийн эсрэг баатарлагаар
тулалдан тусгаар тогтнолоо хадгалан vлдэж чадсан юм.
Дайны уг шалтгаан нь Ємнє нь Хаант Оросын
бvрэлдэхvvнд орж байсан Финлянд 1918 онд бие даасан улс болж тусгаар
тогтнолоо зарласнаас vvдэлтэй.
1920 онд Тартусын хэлэлцээр ёсоор ЗХУ-Финляндын
хилийг тогтоосон бєгєєд тvvний урт нь 1400 км-т хvрч байлаа.
Тэрхvv хил нь ЗХУ~ын улс тєр болон эдийн засгийн
тєв, байгууламжуудын дэргэдvvр єнгєрсєн юм. Ленинград хот л гэхэд хилээс
ердєє 32 км-ийн зайнд оршиж байлаа.
1930-аад оны
дунд vеэс эхлээд Европ дахь цэрэг-улс тєрийн байдал нилээд хурцдаж
эхэлжээ. Тэр vед цэргийн бэлтгэл ажилд Финляндын засгийн газар
тєсвийнхєє 25 %-ийг зарцуулдаг байжээ.