Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас "Б" танхимд:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудын нэгтгэсэн төсөл /эцсийн хэлэлцүүлэг үргэлжилнэ. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "А" танхимд:
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн төсөл, Хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/
"Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Я.Батсуурь нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
"Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай Улсын Их Хурлын 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр нарын өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Одхүү өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Технологийн инновацийн үйл ажиллагааг дэмжих тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай багц төслийн /хэлэлцэх эсэх/.
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас "Б" танхимд:
Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслийг дагалдан өргөн мэдүүлэгдсэн, анхны хэлэлцүүлэг/ Бусад.