Газрын тос боловсруулах асуудлаар зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах асуудлаар зөвлөлдөнө

Шатахууны хангамжаар 100 хувь  гадаадаас бүрэн хараат болчихоод буй Монгол Улсын хувьд үүсээд байгаа нөхцөл байдлаас гарахын тулд энэ төрлийн бизнес эрхлэгчдийг оролцуулсан  томоохон хурал зохион байгуулахаар санаачлагчид бэлтгэл ажилдаа орсон байна. Олон улсын хурлыг ирэх сарын 1-нд “Oil & Gas” нэрийн дор“зохион байгуулах аж. Энэ үеэр  Монголын газрын тосны хайгуул, олборлолт, нефть боловсруулах үйлдвэр, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг Монголын газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулалт, нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх төслүүдэд татан оролцуулах, сурталчлах зэрэг олон зорилгыг нэг дор гүйцэлдүүлэх эрхэм зорилготой тус хуралд оролцогчдыг  http://oilandgas.mn/ цахим хаягаар бүртгэж буй юм байна. Дашрамд сануулахад, Монгол Улс 1950-иад оны үед  Зvvнбаянгаас багагvй хэмжээний нефть олборлож байсан боловч, үйлдвэрийг шинэчлэхтэй холбоотой асуудал хөндөгдсөн үеэс “Асар их зардал гаргаж үйлдвэрийг шинэчлэх шаардлагатай болж буй тул шууд ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүнийг экспортлох нь өртгийн хувьд хямд тусна хэмээн үзсэнээр үндсэндээ дээрх үйлдвэрийг хааж байжээ. Харин явцын дүнд Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний хувьд хойд хөршөөс 100 хувь хараат болсон юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж