АНУ, Умард Солонгостой хэлэлцээр хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

АНУ, Умард Солонгостой хэлэлцээр хийнэ

АНУ, Умард Солонгосын төлөөлөгчид өнөөдөр Швейцарийн Женев хотноо дэлхийн хамгийн хаалттай орны цөмийн хөтөлбөрийн асуудлаар чуулж байна.

Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцээг АНУ-ын тал санаачилсан гэнэ. Хоёр улсын төлөөлөгчид өнгөрсөн долдугаар сард уулзахад Вашингтон Пхеньянийг цөмийг хөтөлбөрөөс татгалзахыг уриалсан юм. АНУ-ын төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар Умард, Өмнөд хоёр Солонгосын таагүй харилцааг зөөлрүүлэх нь Женевийн хэлэлцээний гол зорилго оршиж байгаа гэнэ. Хэлэлцээний үр дүн ямар байхаас шалтгаалж,  НҮБ Умард Солонгос дахь хоригоо цуцлах юм. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Марк Тонер Женевийн энэ удаагийн уулзалтыг “Умард Солонгосыг нээх” уулзалт гэж тодорхойлсон байна. Тонер “Нэгээс нөгөө рүү хөврөх уулзалт ямар ч ашиггүй” гэж үзэж байгаа гэнэ. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж