“Ламбугайн нулимс” дуурийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

“Ламбугайн нулимс” дуурийг тоглоно

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх бямба гаригт буюу энэ сарын 29-нд Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна. Өнгөрсөн 48 дахь улиралд шинэчилж тоглосон “Ламбугайн нулимс” дуурийн гол дүрийн Лодонд А.Сайнбаяр, Цэрэнлхамд Ө.Уянга, Цэрэхлхамын ээжид Р.Доржхорол, Намнанд Г.Шижирболд, ноёнд Ч.Чинзориг, хатанд М.Дариймаа, ноёны агь Б.Алтанхуяг, Түвд Э.Бумхүү, М.Даваадорж, хэлхээ нөхөд Ч.Түмэндэмбэрэл, Б.Лхагвасүрэн, ахлах банди Д.Эрдэнэ-Очир, сохор гуйлгачинд Ц.Ариунаа нар тоглох бол симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх удирдах юм. Гурван бүлэг, зургаан үзэгдэл бүхий “Ламбугайн нулимс” дуурийг анх 1968 оны тавдугаар сарын 10-нд тоглож байжээ. Тэр цагаас хойш 25 жилийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сард хувцас, тайзыг нь шинэчилж үзэгчдийн хүртээл болгосон юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж