Хүүхдийн жүжгээр бэлэг барилаа

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Хүүхдийн жүжгээр бэлэг барилаа

Өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар театрын тайзнаа гэгээн муза наадмын шагналт “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийг толилууллаа.

Ойн амьтдын хөгжилтэй адал явдал, үнэнч нөхөрлөлийн тухай үзүүлэх тус жүжгийг зохиолч Ч.Нацагдорж бичиж, ерөнхий найруулагчаар Урлагийн гавъяат  зүтгэлтэн Ч.Ганхуяг ажиллажээ.

Театрын хамт олон цэцэрлэгийн ахлах анги, ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангийн бяцхан үзэгчиддээ энэхүү бүтээлээ тусгайлан зориулсан гэнэ.  
Хүүхдийн уран бүтээл, тэр дундаа байгаль хамгаалах сэтгэл зүйг төлөвшүүлэхэд чиглэсэн уран бүтээл үгүйлэгдэж буй энэ үед, цаг үеэ олсон гайхалтай бүтээл болсон тухай эцэг эхчүүд талархаж байлаа.

Эх сурвалж: Eagle TV
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж