УИХ дахь намын бүлгүүд хөшигний цаана цөөнгүй асуудал ярьж, түүнийхээ тухай сэтгүүлчдэд тэр бүр мэдээлэл өгөлгүй дардаг. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийнхэн Ерөнхий сайдыг огцруулах тухай бичиг өргөн барьсан нэр бүхий есөн гишүүний саналыг авч хэлэлцжээ. Есөн гишүүний дөрөв нь МАН-ын бүлгийнх юм. Асуудлыг нухацтай хэлэлцсэний эцэст есөн гишүүний гаргасан санал Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн гишүүд үзсэн байна. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг дангаар огцруулах талаар заалт байдаггүй. Ерөнхий сайдыг огцруулах хангалттай үндэслэлийг ч дэвшүүлээгүй байна хэмээн МАН-ын бүлгийн гишүүд үзэж, уг асуудлыг УИХ авч хэлэлцэх шаардлагагүй хэмээжээ. Харин “УИХ-ын Тамгын газар авч үзэж зохих хариуг өгөх биз ээ” гэсэн байр суурийг тус бүлгийн гишүүд илэрхийлсэн байна.
Д.ОЮУН