Таван үнэт цаасны ханш буурчээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Таван үнэт цаасны ханш буурчээ

Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /X.24/ үнэт цаасны 4077 дахь удаагийн арилжаагаар нийт 25 ХК-ийн 136.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 223.9 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 19 ХК-ийн 215.3 мянган ширхэг хувьцааг 107.8 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 6 ХК-ийн 8.7 мянган ширхэг хувьцааг 28.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна.

Өнөөдрийн арилжаагаар нийт 219 хэлцэл хийгдсэн байна. Нийт 25 үнэт цаас арилжигдсанаас 12 үнэт цаасны ханш өсч, 5 үнэт цаасны ханш буурч, 8 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Могойн гол” ХК-ийн үнэт цаасны ханш 15.0% өсч, “Шивээ овоо” ХК-ийн үнэт цаасны ханш 10.71% буурсан байна.

ТОП-20 индекс 21204.57 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 7.63 нэгжээр буюу 0.04% өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 266.8 тэрбум төгрөг болсон байна.

2011 оны үнэт цаасны 204 удаагийн арилжаагаар 105.9 сая ширхэг хувьцааг 89.3 тэрбум төгрөгөөр, 2.1 сая ширхэг Засгийн газрын бондыг 213.0 тэрбум төгрөгөөр, 420.3 мянган ширхэг компанийн бондыг 4.2 тэрбум төгрөгөөр тус тус арилжиж, нийт 306.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 1995 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 4077 удаагийн арилжаагаар 849.9 сая ширхэг үнэт цаас арилжиж, 784.1 тэрбум төгрөгийн /гүйлгээний үнийн дүнд засгийн газрын болон компанийн бондын гүйлгээний хэмжээг нэмэгдүүлж авав/ гүйлгээ хийсэн байна.

Тайлан бичсэн АСА-ны мэргэжилтэн Д.Алдармаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж