Монсудар хэвлэлийн газар, МҮОНРадиотой хамтран эрхлэн гаргаж байгаа эдгээр дэлхийн сонгодог уран зохиолын сонсдог номыг манай өгүүлэхүйн ухааны мастерууд болох Д.Билгээ, Г.Равдан, О.Оюун, Ө.Наранбаатар, Ш.Бямбацогт нарын олон уран бүтээлчдийн уншиж, чимэглэн найруулсанаар сонсох болно. Үүнд, Стефан Цвейг “Танихгүй эмэгтэйн захидал ”, Марк Твен “Том Соейрын адал явдал”, Жек Лондон “Саран хөндий”, “Мянга нэгэн шөнийн үлгэр”, Александр Дюма “Шадар гурван цэрэг”, Теодор Драйзер “Керри эгч”, Эрнэст Хэмингуэй “Зэр зэвсэг минь баяртай” зэрэг зохиолуудыг сонсдог ном болон уншигчидад хүрсэн юм. Цаг заваар бага, ажлын ачааллаасаа болж тэр бүр номтой нөхөрлөж чаддаггүй хүмүүст зориулан гаргасан энэхүү сонсдог ном нь таны амралтын болон ажлын цаг гээд хором бүрт таньтай хамт байж, уран зохиолын гайхамшигт ертөнцөөр аялуулна. Сонсдог номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараар худалдаалж байгаа билээ. Харин уран зохиолын бус бэстселлерийг “Оксфорд-english-mongolian” толь бичиг тэргүүллээ.
Уран зохиол бэстселлер
1. “Чонон сүлд” Зян Рун
2. “Ногоон нүдэн лам” Буг чөтгөртэй таарсан хүмүүсийн бодит явдлууд” цуврал
3. “Чонон сүлд” CD буюу сонсдог ном хувилбар
4. “Содон хүмүүс”
5. “Бүрэнхий”
6. “Шинэ сар” Стефени Мэйер
7. “Хиртэлт”
8. “Миний маьдралын түүх”
9. “Чонын алтан шагай” Д.Цэнджав
10. “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг
Бусад номын бэстселлер
1. “Оксфорд-english-mongolian” толь бичиг
2. “Эртний түвдийн залуужуулах нууц жор” Петер Кейдер
3. “Нууц” Ронда Берн
4. “Эмэгтэй хүний амьдрал 20 нас наас эхэлдэг-1,2” Нам Ин Сүг
5. “Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ”
6. “Монголчууд XX зууны эхэнд зурагт түүх”
7. “Дэлхийн түүх”
8. “Ээж ба хүүхэд” Элизабет Фенбик
9. “Очир огтлогч” Ceshe Micheal Roach
10. “Багшгүйгээр англи хэл сурцгаая” DVD-тэй ном тус тус багтжээ.