Ховд аймгийн БОАЖГ-ын санаачилгаар Алтай соёны төслийн дэмжлэгээр Булган, Ховд голд минжний судалгаа хийлээ. Ховд их сургуулийн багш, амьтан судлаач доктрант М.Отгонбаатар, Б.Ганчимэг, мэргэжилтэн А.Нансалмаа, жолооч Д.Батнасан нар уг судалгааны багт ажилласан байна. Судалгаа гүйцэтгэсэн нутаг дэвсгэрт 180 орчим бүл байгаа ба 128 нь Булган голд, 52 нь Ховд голд байжээ. Дээрх үзүүлэлтийг өмнөх судлаачдын дүнтэй харьцуулахад минжний тоо толгой, нягтшил багасч байгааг харуулжээ. Минжний тоо толгой буурах гол шалтгаан нь амьдрах орчны доройтол болох нь судалгааны явцад ажиглагджээ.
А.Зул
А.Зул