Гэр хорооллын замыг сайжруулав

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Гэр хорооллын замыг сайжруулав

Булган аймгийн
төв буюу Булган хотын гэр хороолол дахь авто замуудыг хатуу хучилттай болгох
асуудлын хүрээнд Японы Жайка байгууллагын “Иргэдийн
оролцоотойгоор хөдөлгөөний эрчим багатай авто замыг хямд өртгөөр барих” төсөлд
0,25 км авто замыг хамруулахаар шийдвэрлүүлж, түүнийг богино хугацаанд
амжилттай хэрэгжүүллээ. Энэхүү замыг тавихад зориулан Булган сумын ажилгүй 20
иргэнийг сургалтад хамруулж, мэргэжлийн үнэмлэх олгон ажиллуулжээ. Замын ажлыг
стандартын дагуу чанартай гүйцэтгэн энэ сарын эхээр ашиглалтанд өгсний дээр уг төслийг орон нутагт
хэрхэн хэрэгжүүлсэн байдалд улсын хэмжээний үзүүлэх сургууль зохион байгуулжээ. Үзүүлэх сургуульд Зам тээвэр
барилга хот байгуулалтын болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Улсын авто
замын газар, нийслэл аймгуудын тээвэр, авто замын
газрууд, авто замын засвар, арчлалтын компаниуд, Япон улсын “Жайка” байгууллагын
төлөөлөгчид оролцсон байна.


А.Зул

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж