Чинбаагийн тухай 20 баримт

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Чинбаагийн тухай 20 баримт

Төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, продюсер, дуучин, хөгжимчин гээд тал бүрийн авьяастай Б.Чинбат энэ сарын 27-29-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолт хийх гэж байгаа. Түүний тоглолт болох гэж байгаатай холбогдуулан, Чинбаагийн тухай сонирхолтой 20 баримтыг дэлгэж байна.

  1. “Rock n’ Roll Hall of Fame”-ийн 25 жилийн ойн тоглолтод оролцохдоо түүний сэтгэл хамгийн их хөдөлж байжээ.
  2. Зүүдэлж ч байгаагүй хувь ерөөл нь Стийв Уондертай нэг тайзнаа хамт тоглосон явдал гэнэ. Тэр энэ талаараа “Өөрийгөө чимхмээр санагдсан. Зүүдлээд байна уу даа гэж бодсон” хэмээн ярьж байсан удаатай.  
  3. Түүний анхны багш нь С.Тунгалаг. 
  4. Хамгийн хайртай багш нь Ардын жvжигчин, профессор Тувааны Цолмон. Дашрамд дурдахад багшийнх нь нөхөр Ш.Алтангэрэл өмнө нь Гадаад харилцааны сайд байсан бөгөөд өдгөө  Франц Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд юм. 
  5. Чинбаагийн анхны хайр нь Сарнай гэнэ. Тэрбээр анхны хайртайгаа гэр бүл болж, өнгөрсөн зургадугаар сард хөөрхөн охинтой болсон билээ. 
  6. Чинбаа алиа хошин зантай  гэдгийг нь хүмүүс тэр бүр мэддэггүй. Мөн маш цэвэрч.  Хамгийн сонирхолтой нь дэлгүүр хэсч, өөртөө хувцас авах дуртай.
  7. Айлын бага хүү. Дээрээ нэг эгчтэй.   
  8. Найз нөхөд олон ч дотны анд цөөн. Тэр анд нөхдийнхөө төлөө юугаа ч зориулахаас буцахгүй сайн найз байж чаддаг.
  9. Тэр өндрөөс маш их айдаг 
  10. Тэр усанд яг л загас шиг. Усанд сэлэх дуртай. 
  11. Хайр сэтгэлийн хувьд харгүй. Харамласан ч тэрийгээ ил гаргадаггүй. 
  12. Чинбаагийн бурхан аав нь. Тэрбээр аавыгаа бурхан мэт шүтдэг бол ээжийгээ амьнаасаа илүүтэй хайрладаг.
  13. Буддын шашныг дээдэлж сүсэглэдэг.
  14. Чинбаа хувь тавилан байдаг гэдэгт итгэдэг. Өөрийнхөө зөв совинд 100 хувь итгэж, ихэнхи шийдвэрээ зөн совин, дотоод сэтгэлээ сонсч гаргадаг.
  15. Сарнайгаа миний гэргий гэж дуудах дуртай. Учир нь гэргийг “гэр гийгүүлэгч” хэмээн ойлгодог. Мөн Сарнайгийн гарын хоолонд нугасгүй, хол байхаараа тураад ядарчихдаг гэнэ. Тэр бас эхнэрээсээ олон хоног холдох дургүй гэнэ шүү.
  16. Уран бүтээлийн хамгийн сайн зөвлөгч, шүүмжлэгч нь Сарнай.
  17. Эмэгтэй хүний ялдам, энхрий шулуун шударга занд дуртай.  
  18. Чинбаагийн үзэн яддаг зан нь худал хэлэх. Худалч хүнд дургүй.  
  19. Чинбаа амласан бол амлалтдаа хүрэхийг  мэрийдэг. Хэлсэн үгэндээ хүрдэг зантай. 
  20. Хамгийн дуртай хоол нь гурилтай шөл, бууз

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж