“Оригами-2011” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

“Оригами-2011” үзэсгэлэн нээлтээ хийнэ

Монголын “Оригами” төв,  Баянзүрх дүүргийн 64 дүгээр цэцэрлэг хамтран зохион байгуулж буй “Оригами-2011″ үзэсгэлэн аравдугаар сарын 26-нд Уран зургийн галерейд нээлтээ хийх гэж байна.  Үзэсгэлэнг Нийслэлд боловсролын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой, Нийслэлийн өдөр, Оригами төвийн 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байна.  Үзэсгэлэнд Японы “Оригами” холбооны тэргүүн Охаши Акира болон Японы Оригамийн Холбооны сургагч багш болох нийт зургаан зочид оролцох бөгөөд үзэсгэлэнгийн үеэр үнэ төлбөргүй сургалт явуулах ажээ. Үзэсгэлэнд Баянзүрх дүүргийн 3, 52, 21, 59, 115, 50, 63, 64, 61, 62, 45, 122 дугаар цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 411-р хүүхдийн хорих анги, Баянзүрх дүүргийн мэргэжлийн гүнзгийрүүлсэн сургалттай 55 дугаар сургууль, сонсголын бэрхшээлтэй хүүхдийн “Тэнгэрлиг охид, хөвгүүд” клуб, нийслэлийн 57-р сургуулийн Баярмаа багшийн салбар, сургагч багш Н.Энхжаргалын бие даасан салбар зэрэг нийт 19 сургалтын байгууллага, иргэд өөрсдийн бүтээлээ дэлгэн тавьж оролцох юм. Мөн үзэсгэлэнд оролцогсод 1000 цаасан шувуу хийж, үе тэнгийн найз нартаа илгээх ажээ. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжилнэ.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж