Сентрал тауэрийн 2 давхарт байрлах Францын байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн Л’Окситан брэндийн бутик дэлгүүр 2010 оны 9 сарын 23-нд Central Tower-ийн 2 давхарт нээгдсэн бөгөөд нээлтийн үеэрээ Таван Богд Группийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Хулан ашгийнхаа тодорхой хувийг сайн үйлсэд, ялангуяа байгаль орчинд зарцуулах болно гэж амлаж байсан билээ.
Энэ амлалт биелэлээ олж 10 сарын 22-ний өдөр Л’Окситан брэндийн байнгын үйлчлүүлэгчид болон Таван Богд Трейд ХХК-ийн хамт олон гэр бүлийнхнийхээ хамтаар Чойжин ламын сүм музейн хашаанд мод тарьцгаалаа.
Мод тарихад ус, хөрсний асуудал чухал. Энэ асуудлыг цогцоор нь шийдэж чадсан тохиолдолд л мод ургадаг. Бидний байнга яриад байдаг тоос, шороо, үнс нурам газар дээр буучихсан болохоор мод хангалттай сайн ургах боломжгүй юм байна. Тиймээс Л”Окситаны хамт олон энэ бүхнийг цогц байдлаар шийдэхийн тулд цэцэрлэгжүүлэлтийн компанитай хамтран ажиллаж, 450 квм газрын үхширмэл хөрсийг хуулж, шинэчилэн, шинэ хөрсөн дээрээ чимэглэлийн зориулалттай тэхийн шээг мод тарьлаа.
Л”Окситаны брэнд менежер Г.Наран-Ундрах
“Үнэхээр чухал зүйлийг илэрхийлэхэд хэдхэн үг хангалттай” гэдэг. Иймээс Л”Окситан брэндийн худалдан авагч Та бүхэндээ, БАЯРЛАЛАА! гэж хэлэхийг хүсч байна. Та бүгдийн худалдан авалтын тодорхой хувь нь Чойжин ламын сүм музейн баруун урд хэсэгт мод болон дэлгэрч байна. Байгаль дэлхий, ургамал модод хүмүүст гоо үзэсгэлэн, хоол хүнс, баяр баясал, сэтгэл ханамж гээд сайхан бүхнийг бэлэглэж, биднийг хайрлан хамгаалж байдаг. L”Окситанчууд бид ч гэсэн эх дэлхийдээ ээлтэй хандаж, мод суулгах газрынхаа цар хүрээг жилээс жилд өргөжүүлэн тэлэх болно хэмээн яриандаа онцоллоо.
Өдгөөгөөс 34 жилийн өмнө Францын Провансын уугуул иргэн Оливье Боссан төрөлх нутгийнхаа гайхамшигт баялаг, гоо сайхан, өөрийн мэдлэгт түшиглэн Л’Окситаныг байгуулж байсан бол өнөөдөр дэлхийн 100 гаруй оронд 1550 гаруй салбар дэлгүүртэй, хүн бүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн гаралтай гоо сайхны брэнд болтлоо хөгжсөөр ирсэн бөгөөд байгалийнхаа хишгийг хүртэн гоо сайхан болж байгаа, сайхныг мэдэрч байгаа учраас эргээд байгаль дэлхийдээ ээлтэй бодлого явуулдаг юм байна.