Н.Энхбаяр халаасны хүнтэй болж, өөрөө хэний халаасны хүн бэ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр халаасны хүнтэй болж, өөрөө хэний халаасны хүн бэ

Одоогийн Ардын намынхан өн­гөрсөн онд МАХН хэмээх нэрээ өөр­чилж, МАН болгосон. Тэр үед ги­шүүд нь МАХН нэрийг хадгалж үл­дэхээр байдаг л арга чаргаа хэ­рэглэсэн боловч Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “хулгайлуулсан”. Харин одоогоос арваад хоногийн өмнө дээрх жишээ давтагдаж УИХ-ын ги­шүүн Д.Энхбат “Н.Энхбаярт намаа алдсан” хэмээж буй юм.

Улсын дээд шүүхийн иргэ­ний хэр­гийн танхимын шүүх хурал­даа­наар Монголын Ногоон намын ээлжит Их хурлаас намын дүрэмдээ ор­сон өөрчлөлтийг бүртгүүлэх ту­хай хүсэлтийг хэлэлцэж, хүлээн зөв­­­шөөрч, Дээд шүүхэд Ногоон на­мын өөрчлөлтийг бүртгэсэн. Ул­сын дээд шүүхэд бүртгүүлсэн Но­гоон намынхан УИХ-ын гишүүн Д.Энх­­бат болон  Ерөнхийлөгчийн зөв­лөх Э.Зоригт нарыг намаасаа хөөс­­нөө мэдэгдэж багагүй шуугиан дэг­дээгээд амжлаа. Гэсэн ч УИХ-ын гишүүн Д.Энхбат Улсын Дээд шүүх хууль бус үйлдэл хийсэн гэ­сэн байр суурин дээр бат зогсож, та­мга, тэмдэгээ өгөхгүй гүрийж бай­гаа бол УИХ-ын гишүүн С.Оюун одоо­гийн ногоонтнуудыг  “экс Ногоон намынхан” гэж нэрийдэж байна. Д.Энхбат болон С.Оюун нар Иргэний зориг болон Ногоон нам нэгдсэн хэ­вээр гэдгийг сануулсаар байна.

Н.ЭНХБАЯР НЭРИЙН ХУУДСАА ҮЗҮҮЛСНЭЭР НОГООН НАМЫГ ДЭЭД ШҮҮХ БҮРТГЭВ ҮҮ

Ардын намынхан болон УИХ-ын гишүүн Д.Энхбат нар ижилхэн байдалд орчихсон учир “Улсын Дээд шүүх хууль зөрчиж байна” хэмээн хэлж суугаа. Тэд нэг асуудалтай ч өөр өөр шалтгаанаар Н.Энхбаярт ча­дуулчихлаа хэмээж байгаа юм. Ар­дын намынхан нэрээ сольсноор МАХН хэмээх нэрийг Н.Энхбаярт алдсан бол УИХ-ын гишүүн Д.Энх­бат намаа нэгтгэх гэснээр С.Маамд Но­гоон нам хэмээх нэрийг алдсан ч энэ бүхний цаадахь нууц ноёнтон нь нэг хүн бий гэдэгтэй тэд санал нэг байгаа аж. Тэд энэ бүхнийг гардан зохион байгуулж байгаа нууц ноёнтон нь О.Баасанхүү хэмээх өм­гөөлөгч бөгөөд тэр Н.Энхбаярын нэрийн хуудас болсон гэх. Харин Н.Энх­баяр хэний нэрийн хуудас бол­сон бэ гэдэг нь удахгүй тодорхой бол­но гэдгийг ч мэдэгдээд буй.

УИХ-ын   гишүүн   Д.Энхбатыг   эсэр­­гүүцсэн Ногоон эвслийнхэн өнгөр­сөн сарын 5-нд  Ногоон намд бүтцийн өөрч­лөлт оруулж бүрт­гүү­лэхээр Дээд шүүхэд хандсан. Улсын Дээд шүүхийнхэн тэдний асуудлыг хоёр долоо хоногийн өмнө Ногоон эвс­лийнхний хүсэлтээр болгосон юм. Тус хуралд Ногоон намын дарга С.Маам, Ерөнхий нарийн бичгийн дарга  Б.Наранбаатар, Ногоон на­мын хуулийн зөвлөх О.Баасанхүү нар суусан бөгөөд Ц.Амарсайхан, Н.Тун­галаг, Н.Бямбаа нарын шүүгч дээрх шийдвэрийг гаргасан. Дээрх шүүгч нар хууль бусаар МАХН-ыг бүртгэсэн гэсэн хэл аманд орооцолдоод байсан. Харин Ногоон намын хуулийн зөвлөх нь мөн л тэр үед МАХН-ыг бүртгэхэд Н.Энхбаярын хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан О.Баасанхүү. Тий­­мээс “Ногоон намыг бүртгэх үйл явцын цаана МАХН-ын дарга Н.Энх­баяр байгаа нь тодорхой, өөрийнх нь үед томилогдсон шүүгч нар хууль бус шийдвэр гаргаж байна” хэмээн Улсын дээд шүүхийн шийдвэрийг хү­лээн зөвшөөрч чадахгүй байгаа хүмүүс хэлж буй. МАХН-ын дарга Н.Энхбаярт жижиг ч гэсэн улс төрийн хүчнүүд хэрэгтэй байгаа юу гэвэл тийм. Харин Ногоон нам бол жижиг биш улс төрийн хүчин. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Энхбат “Улсын Дээд шүүхийн нэр бүхий шүүгч нар  Ногоон намын дарга бо­лон Бага хурлын 20 гишүүн нь огт мэдээгүй байхад намынх нь дүрмийг өөрчлөх шийдвэр гаргасан. Үүний цаана улс төрийн намуудын дунд гуравдугаарт бичигдэх байр суурийг өөрийн болгох гэсэн МАХН-ынхны санаа цухалзаж байна. Нэг үгээр хэлбэл Ногоон намын Тамгын газар, Бага хурлын гишүүд нь мэдээгүй байхад манай намын гишүүн бус хүмүүс МАХН-тай нийлж байгаад Ногоон намыг хууль бусаар Дээд шүүхэд бүртгүүлчихлээ” гэсэн юм. Энэ талаар хуульчид “Н.Энхбаярын “алиа салбадай” болсон О.Баасанхүү Ногоон намын асуудлыг хэлэлцэх үеэр Ногоон намын хуулийн зөвлөх нэрээр Улсын Дээд шүүхэд очсон нь энэ бүхний цаана МАХН-ын дар­га Н.Энхбаяр байгаа гэдгийг шүүгч нарт сануулсан явдал болсон” хэ­мээж байгаа юм.

О.БААСАНХҮҮ ХЭРХЭН Н.ЭНХБАЯРЫН НЭРИЙН ХУУДАС БОЛОВ

“Ө.Хэрлэнчимэгт холбогдолтой хэрэг” хэмээн нэрлэгдсэн хэргийн  хо­хирогч талын өмгөөлөгчөөр оролцож, анх олны нүдэнд өртсөн тэрбээр энэ­хүү хэрэгт ялалт байгуулсныхаа дараа МАХН-ынхны хуулийн зөв­лөхөөр ажилласан. Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр МАХН-ыг өөрийн болгохоор явж байсан учир тэрбээр УИХ-ын гишүүн Ц.Шинэ­баярын хүсэлтээр ажиллаж байсан юм. Улмаар Н.Энхбаяр МАХН-ыг ава­­хаар Ц.Шинэбаяртай нэгдэж МАХН хэмээх нэрийг авсан. УИХ-ын ги­­шүүн Ц.Шинэбаярыг МАХН-аас туур­га тусгаарлаж, Хамуг Монгол хө­дөл­мөрийн нам байгуулахад тэрбээр МАХН-д үлдсэн юм. Ц.Шинэбаярыг МАХН-аас гараагүй байхад Н.Энх­баярыг дагана гэдгээ хэдийнэ төлөв­лөчихсөн байсан тэрбээр ирэх жи­лийн сонгуульд МАХН-аас нэр дэв­шихээр зэхэж буй хүмүүсийн таа­маглалд багтсан хэмээн үзэж байгаа аж. Тийм ч учраас нэр дэвших эрхээ баталгаажуулахын тулд “Ногоон намын хуулийн зөвлөхөөр ажиллаж Н.Энхбаярын нэрийн өмнөөс Ул­сын Дээд шүүхийн хуралдаанд очиж, Ногоон намыг бүртгүүлэх ажил­ла­гаанд бамбай болон оролцсон” хэ­мээн Ногоон намыг Улсын Дээд шүү­хэд бүртгүүлснийг хууль бус хэмээн үзэж байгаа хүмүүс хэлж байгаа юм. 

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж