“Камертон” хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд өнгөрсөн жил “Хээрийн салхитай монгол аялгуу” дуугаараа “Миний дуунууд” тоглолтод сюрприз барьж байсан. Харин энэ жилийн “Миний дуунууд-2011” тоглолтод дуучин Д.Болд “21 дарь эх” гэх шинэ дуугаар үзэгчдэд бэлэг барив. Уг уран бүтээл нь хөгжмийн зохиолч Л.Балхжавын 1000 дахь дуу гэнэ. Дууны үгийг Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичсэн байна.
Хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хүндтэй дууг Д.Болд амьдруулж, хоёр хоногийн бослон “Миний дуунууд-2011” тоглолтын тайзнаа анх удаа дуулсан нь үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Магадгүй Д.Болдын дараагийн хит дуу нь “21 дарь эх” байж болох биз ээ.
М.Урин