Санхүү хэлтсийн даргыг ажилд нь эргүүлэн татжээ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Санхүү хэлтсийн даргыг ажилд нь эргүүлэн татжээ

Хэнтий аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Ганбатыг саяхнаас ажилд нь эргүүлэн татжээ. 2008 оны сонгуулийн дараа төрийн албанд ажиллах эрхгүй гэсэн үндэслэлээр ажлаасаа халагдсан Г.Ганбат нь Монгол улсын дээд шүүхэд удаа дараа гомдол гаргаж хандсан байна. Түүнийг ажлаас нь ямар ч үндэслэлгүй халсан болохыг дээд шүүх тогтоож, ажилд нь эргүүлэн татах шийдвэрийг Хэнтий аймгийн ЗДТГ-т хүргүүлсэн боловч хэрэгжилт нь удааширч байсан аж. Ажлаа аваад байгаа санхүү хэлтсийн дарга нь хоёр жил шахам ажилгүй байсны цалингаа шүүхээр нэхэмжилж, 14 сая төгрөгийн нөхөн төлбөрийг улсаас авахаар болжээ. Өөрөөр хэлбэл, татвар  төлөгчдийн мөнгө төрийн албан хаагчийн ажлаас үндэслэлгүй халагдсан цалингийн нөхөн төлбөрт зарцуулагдах болсон гэсэн үг. Тэгэхээр үндэслэлгүй халагдсан СТСХ-ийн даргын үүрэгт албыг хашиж байсан С.Нямдаваагийн хоёр жил шахам ажилласан цалин, томилолт, амралтын мөнгө мөн татвар төлөгчдийн халааснаас зүгээр л гарч байсан хэрэг болж таарч байна.


Эх сурвалж: “Хэнтийн мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж