Багийн төв бол Монгол Улсын засаг захиргааны анхан шатны нэгж, иргэдэд хамгийн ойр байдаг. Иймээс төрийн түшээгийнхээ хувьд ч , Монголын баг, сумдын үндэсний холбооныхоо шугамаар ч багийн хөгжлийн төлөө хичээж ажиллана гэдгээ УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэлсэн юм. Мөн тэрбээр багийн Засаг дарга нарт зөөврийн компьютер өглөө.
Ганган Орхон багийн Засаг дарга Д.Ганхуяг, “Би 1996 оноос хойш багийн даргаар ажиллаж байна. Манай баг 878 өрхтэй, 2870 гаруй хүн амтай. Иргэд ямар нэг асуудал тулгарахад хамгийн түрүүнд багийн даргадаа ханддаг. Багийн дарга үйл ажиллагаа явуулахад тоног төхөөрөмж хэрэгтэй байдаг. Харин өнөөдөр ийм сайхан байртай, зөөврийн компьютертэй боллоо. Багийнхаа иргэдийн өмнөөс баяртай байна” гэв. Түүнчлэн Эрдэнэ толгой багийн Засаг дарга Б.Бямбацэрэн “Манай баг 920 өрх, 3294 хүн амтай. Багийн иргэд сумын ЗДТГ-т очиж төрийн үйлчилгээ авдаг байсан. Нэлээн хол, нэг км шахам зайтай. Харин багийн төв байртай болсноор иргэдэд үйлчлэхэд дөхөмтэй юм” гэлээ.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү Өвөрхангай аймагт үргэлжлүүлэн ажиллаж байна.