Мисс Б.Бадамцэцэг дуурийн театрт зочлов

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

Мисс Б.Бадамцэцэг дуурийн театрт зочлов

“Хэцүү анги” киноны Гэрлээгийн дүрээр олонд танигдсан мисс Б.Бадамцэцэг өнгөрсөн бямба гаригт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт зочилж, Ж.Россинийн “Севилийн үсчин” дуурийг үзэж, сонирхов. Тэрбээр эгчийнхээ хамт театрт зочилсон бөгөөд хар даашинзаар гоёсон нь түүнийг эрхэмсэг харагдуулж байлаа. Мисс бүсгүй эгчийнхээ хамт театрын нэгдүгээр эгнээд тухалж байгаа харагдсан.

Бусад миссүүдийг бодоход илүү даруухан, энгийн байх дуртай Б.Бадамцэцэг ийнхүү амралтын өдрөө дуурийн театрт, дэлхийн хамгийн алдартай хошин дуурийг үзэж өнгөрүүлэв.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж