“Монголиан мюзик” продакшн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.10.24-нд нийтлэгдсэн

“Монголиан мюзик” продакшн мэдээлэл хийнэ

“Монголиан мюзик” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Mongolian music video awards-2011” наадам энэ сарын 26-нд шилдгүүдээ тодруулна. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийх юм. Хэвлэлийн хурал 12.00 цагт “Монгол-Ньюс” мэдээллийн төвд болох аж. Монголын шинэ үеийн хөгжмийн урлагийнхан, видео клип бүтээгч студи продакшнуудын намар намрын чуулган болсон энэ наадам нь энэ жил найм дахь жилдээ болох гэж байна. энэ жилийн наадамд 50 гаруй студи, продакшны 160 гаруй видео клип шилдэг гэсэн тодотголын төлөө өрсөлдөж байгаа. Харин наадмын шүүгчдээр манай дэлгэцийн урлагт хүндтэй байр суурь эзэлдэг эрхмүүд ажиллах бөгөөд МҮОНТ-ын захирал, сэтгүүлч Ц.Оюундарь, “Гэсү” дизайн студийн захирал, зураач Г.Ганбаатар, “Freeline” студийн захирал, зураглаач  Ц.Гансэрээ, “Аригү видео” компанийн захирал продюсер Л.Ариунбат, Шог зураач С.Цогтбаяр, найруулагч Р.Тулга, “Hi-Fi Mega Store”-ын захирал Ц.Нацагдорж нар ажиллах юм. Энэ сарын 26-нд ногоон хивсний ёслолооор эхлэх тус наадмын шагнал гардуулах ёслолын тасалбарын үнэ 10000, 15000 төгрөг. Тасалбарын Соёлын төв өргөөний кассаар худалдаалж байгааг дуулгая.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж